Стивен Жеррард Ливерпүүлийн төлөө 700 дахь тоглолтоо өнөөдөр хийх боломжтой

2015 оны 2 сарын 03

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 4-р шатанд учраа таарсан Ливерпүүл - Болтон багууд хариу тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын өмнө улаануудын менежер Брендан Рожерс хэвлэлийн бага хуралд оролцлоо. Тэрээр өрсөлдөгч баг болоод бусад зүйлийн талаар ярьсан байна.
Премьер лигийн өнгөрсөн тойрогт Ливерпүүл клуб Вэст Хэмийг 2-0 ээр хожсон. Харин ФА-капын 4-р шатанд Болтон Уондерэрс багтай 0-0 ээр тэнцсэн учраас дүрмийн дагуу хариу тоглолт явагдах болсон билээ. Тэгвэл маргааш шөнө болох тоглолтын өмнө улаануудын менежер Рожерс хэвлэлийн хуралд оролцлоо. Баг нь Болтоны талбайд зочлосны дараа ирэх Бямба гарагийн шөнө Эвертон багтай Мэрсисайдын дэрби тоглолтоо хийх юм.Сэтгүүлчид Болтоны эсрэг гол тоглогчдоо амраах уу хэмээн асуусан байна.

Брендан Рожерс Ливерпүүл багийн менежер
Олон тоглолт хийх үед мэдээж төлөвлөгөө гаргаж, энэ талаар боддог. Гэхдээ хамгийн чухал зүйл бол дараагийн тоглолт.Би сонголт хийхдээ үргэлж баг маань хожноо гэж боддог.Маргааш биднийг хэцүү тоглолт хүлээж байна, Тэднийг Энфилдэд яаж тоглосыг бид бүгдээрээ л харсан.Гэхдээ бид цомын тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүсч байна. Бидэнд маш сайн бүрэлдэхүүн байгаа. Би энэ багтаа итгэж байна, Хэрвээ гараагаа өөрчлөх шаардлагатай бол би үүнийг хийх болно.
Багийн ахлагч Стивен Жеррард Болтоны эсрэг талбайд гарвал Ливерпүүлийн төлөө 700 дахь тоглолтоо хийнэ. Гэхдээ Рожерс түүнийг Болтоны эсрэг тоглох талаар тодорхой зүйл ярьсангүй,
Брендан Рожерс Ливерпүүл багийн менежер
Юу болохыг та бүхэн Лхагва гарагт мэдээрэй. 

Стивен Жеррард ирэх зун Ливерпүүлийг орхиж Америкийн Лос Анжелес Галакси багт нэгдэхээр болсон Түүний 700 дахь тоглолтын талаар Рожерс дараах зүйлийг ярьжээ.
Брендан Рожерс Ливерпүүл багийн менежер
Энэ бол гайхалтай амжилт. Би өмнө н хэлж л байсан. Түүн шиг энэ багийн төлөө 700 тоглолт хийсэн тоглогч дахиад гарна гэж бодохгүй байна, Тэр бол дурсан санаж явахаар тоглогч. Тэр өөрийн амьдралаа энэ багт зориулсан.
Ливерпүүл Болтоны тоглолт манай цагаар маргааш шөнө 3.45 минутаас Болтон Макрон цэнгэлдэхэд эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17033
0 эможи
keyboard_arrow_up