Буудлага спортын өсвөр үеийн УАШТ эхэллээ

2015 оны 2 сарын 03

Буудлага спортын өсвөр үеийн 2015 оны УАШТэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн техник спортын төвд 2 өдөр үргэлжлээд маргааш дүнгээ гаргана.

Тэмцээнд 1997 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн өсвөрийн буудагчид хийн урт буу, гар бууны дасгалд цэц мэргээ сорьж байна. Энэ удаагийн өсвөр үеийн УАШТ-д Дорнод,Хэнтий, Сүхбаатар, Булган, Орхон аймгууд, Сонгиохайрхан, Баянгол дүүргүүд, Алдар спорт хороо, ТСТөв зэрэг баг клубээс тамирчид оролцож байна. Хамгийн олон тамирчинтай буюу 15 тамирчинтай Орхон аймгйин баг иржээ.

Энэ удаагийн тэмцээнд 12 багийн 10о орчим тамирчид оролцож байна. 
Өнөөдөр Хийн урт бууны хөвгүүд, охидын тэмцээн болно. Тэмцээн маргааш өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргана. Улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхчүүд үр хүүхдээ дэмжин зардла мөнгийг даан УАШТ-д оролцуулж байгаад багш дасгалжуулагч нар сэтгэгдэл өндөр баярлаж талархсанаа илэрхийлж байлаа. Хөдөө орон нутагт бэлтгэл хийх орчин нөхцөл, заал танхим хомс тэр дундаа байнгын бэлтгэлээ базаах буудлагын тийр хэрэгтэй байгааг онцолж байлаа. Ирээдүйн шилдэг тамирчид залгамж халаа хөдөө орон нутгаас төрөн гардаг. Тэр дундаа орон нутгийн тамирчдыг нийслэлийнхтэй харьцуулахад хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж эрс ялгаатай хоцрогдсон байгааг ч хэлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17026
0 эможи
keyboard_arrow_up