Эрэгтэй боксчид Унгарыг зорив

2015 оны 2 сарын 03

Унгарын Дебрецен хотноо болох шилдэг боксчин Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорихоор манай боксчид даваа гарагт Европ тивийг зорилоо. 59 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд  эрэгтэйчүүдийн шигшээ багаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нарын шилдгүүд хүч, ур чадвараа сорих юм. Тус тэмцээний аваргууд энэ сарын 8-нд тодорно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16991
0 эможи
keyboard_arrow_up