Сонирхогчдын УАШФТ-ий шилдгүүд тодорлоо
МХБХ-ны “Сонирохгчдын УАШФТ-2015” тэмцээн 1-р сарын 10-наас 2-р сарын 1-ны хооронд МХБХ-ны футзалын ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 32 баг 8 хэсэгт хуваагдан тоглож, өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
Сонирхогчдын УАШФутзалын тэмцээний 3-р байрын төлөө Арвис – AK Bayangol FC багууд өрсөлдөж 5:1 харьцаагаар Арвис баг хүрэл медалийн эзэд боллоо. Харин аваргын алтан медалийн төлөө Continentali – Legend FC багууд хүч үзэн 7:2 харьцаагаар Continentali баг өрсөлдөгчөө буулган авч энэ жилийн Сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж, алтан медалийн эзэд болж чадлаа.
Алтан медалийн эзэн Continentali баг
Мөнгөн медалийн эзэн Legend FC баг
Хүрэл медалийн эзэн Арвис баг
Тэмцээний шилдгүүд:
Шилдэг хаалгач: П.Бадамсэрээжид /Арвис клуб/
Шилдэг тэгш тоглогч: Б.Ариунболд /AK Bayangol FC/
Шилдэг довтлогч: Ислам Хамхоев /Continentali/









