Тамирчид мөсөн ордонг үгүйлж байна

2015 оны 2 сарын 02

Манай улс 2030 оны. “Азийн Олимп”-ыг эх орондоо зохион байгуулах ажлын эрхийг авсан. Гэвч мөсөн ордонгүйн улмаас зуны улиралд өвлийн спортын тамирчдын бэлтгэл тасалддаг байна. Иймд мөсөн ордонг байгуулах шаардлагатай хэмээн Монголын хоккейн холбооноос мэдээллээ. Тэд хоккейн спортыг Монголдоо хөгжүүлэх, нийтэд таниулах зорилгоор аймаг бүрт мөсөн талбай байгуулах ажлыг эхлүүлжээ.

 Түүнчлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Чингисийн талбайд болох “UB Cup” буюу “Улаанбаатар цом”-ын олон улсын тэмцээнийг зохион байгуулах юм. Уг тэмцээнд ОХУ, БНРАУ болон Монголын хоёр багаас нийт 100 гаруй тамирчин оролцох юм байна. Монголын хоккейн холбооны менежер Н.Найдансүрэн “ “UB Cup-2015” нь манай улсад болж буй хамгийн том тэмцээн юм. Гэвч Азийн бусад орнуудтай харьцуулхад манай тамирчдын амжилт суларч байна. Учир нь бусад өндөр хөгжилтэй орны адилаар мөсөн ордон байхгүйн улмаас тамирчдын бэлтгэлт тасардаг. Хэрвээ мөсөн ордонтой болбол манай тамирчдын бэлтгэл тасрахгүй, амжилт гаргах боломжтой  ” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16917
0 эможи
keyboard_arrow_up