Маргааш бодибилдингийн тэмцээн эхэлнэ

2015 оны 1 сарын 30

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос Улаанбаатар хотын АШТ-ийг маргааш МҮЭСТО-д  зохион байгуулахаар болжээ.  

Өмнө нь бодбилдинг, фитнессийн хотын АШТ нь “Ирээдүйн мистер, мисс” нэртэйгээр болж байсан юм. Харин сүүлийн долоон жил Улаанбаатар хотын АШТ нэрийн доор шилдгүүдээ тодруулж буй.  Тэмцээний эхний зургаан байрт шалгарсан тамирчид УАШТ-д оролцох эрхтэй болох юм байна.

Өнөөдрийн байдлаар бодибилдинг, фитнессийн хотын АШТ-д 30-аад клубийн тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ  Тэмцээнд Фитнесс мистер, бодифитнес ахмад 40-өөс дээш нас, залуус  21 хүртэл, бикини, атлетик физик, атлетик фитнесс гэсэн ангилалд тамирчид өрсөлдөнө. Мөн УАШТ тавдугаар сарын 18-нд зохион байгуулагдах гэнэ. Түүнчлэн энэ жил манай улсын бодибилдингийн  тамирчид Япон улсад болох Ази тивийн АШТ-д оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16842
0 эможи
keyboard_arrow_up