Хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчдыг томиллоо

2015 оны 1 сарын 30

Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багийг 2015 онд тив, дэлхийн хэмжээний цөөнгүй тэмцээний сонгон шалгаруулах тэмцээн хүлээж байна.Үүнтэй холбогдуулан МХБХ-ноос насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүхийг, 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Батнасанг, 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Нанжидыг томилов.Насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 онд ОХУ-д болох ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны тоглолтыг ирэх гуравдугаар сарын 12, 17-нд хийнэ (Нэг нь Улаанбаатарт болно).“Шар тив”-ийн 46 улсын шигшээ багийн чансаа багатай 12 нь эхний шатанд зургаан хос болон халз үзэж, ялагчид хоёрдугаар шатанд өрсөлдөх эрх авах юм.Энэ шатны оноолтыг тодруулах сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 10-нд болох бөгөөд хоёрдугаар сагсанд багтсан манайхан нэгдүгээр сагсанд багтсан Энэтхэг, Шри-Ланк, Йемен, Камбож, Тайвань, Зүүн Тиморын аль нэгтэй оноолт таарах учиртай.Хоёрдугаар шатанд шалгарсан 40 улсын шигшээ баг тав таваараа найман хэсэгт хуваагдаж, энэ оны зургадугаар сарын 11-нээс ирэх оны гуравдугаар сарын 29 хүртэл өрсөлдөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16841
0 эможи
keyboard_arrow_up