Мануэль Нойерын баримал музейд тавигджээ

2015 оны 1 сарын 28

Германы нийслэл Берлин хотын “Мадам Тюссо” музейд 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан Германы шигшээ багийн хамгаалагч Мануэль Нойерын лааны тосон баримлыг байрлуулжээ.  Түүний баримлыг музейдаа байрлуулах болсон шалтгааныхаа тухай  “Мадам Тюссо” музейн захирал Сандра Шмалзриед “Мануэль Нойер бол хөлбөмбөгийн ертөнцөд тодоос тод гялалзаж буй тамирчдын нэг.

Үйлчлүүлэгчдээс маань түүний баримлыг байрлуулаач гэсэн хүсэлт их ирсэн учир ийн байрлуулахаар болсон” хэмээн тайлбарласан байна. Мөн тэрбээр “Германы шигшээ багийн бүх тамирчдын лааны тосон баримлыг байрлуулж чадахгүй байгаа нь харамсалтай ч, нэг бүр нь 200 мянган евро байвал боломжгүй зүйлгүй” гэсэн аж.

Европын хөлбөмбөгийн топ гурван лигийн нэг Германы Бундеслигийн Бавари Мюнхенд харьяалагддаг бөгөөд Германы хөлбөмбөгийн сэтгүүл  “Kicker”-ээс явуулсан санал хураалтаар 2014 оны Германы шилдэг тамирчнаар тодорсон байна. Мануэль Нойерын лааны тосон баримал Байерн тамирчин Германы шигшээ багийн GK Оливер Кахн, Месут Озил, АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Юрген Клинсманн нарын баримлын хамтаар тус музейд тавигдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16682
0 эможи
keyboard_arrow_up