Мөсний УАШТ болно

2015 оны 1 сарын 28

Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөсний шагайн УАШТ” тэмцээн энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл  Хатан Туулын мөсөн дээр (Гачуурт) болох юм байна.  

Тус тэмцээний зорилго нь Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулан спортын нэгэн төрөл болгон цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгоход оршиж байгаа аж. УАШТ-нд хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцох бөгөөд сонирхогчдын дунд зохиогдох тэмцээнд нийслэлчүүдийг өргөнөөр оролцон цэвэр агаарт цэнгэн наадахыг зохион байгуулагчдын зүгээс урьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16650
0 эможи
keyboard_arrow_up