Оюутны универсиад жүдо бөхөөр эхэллээ

2015 оны 1 сарын 27

Оюутны Универсиад-2015 спортын наадам жүд бөхийн төрлөөр өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан жүдочид оюутны ДАШТ-д өрсөлдөр эрхээ авна. Жүдо бөхийн оюутны ДАШТ энэ оны 7-р сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-д болох ажээ. Өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн оюутны универсиад энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд 24 байгууллагын 211 тамирчин зодоглож байна. Эрэгтэй эмэгтэй тус бүр 7 жинд оюутны универсиадын медалийн эзэд  тодорно. Хөдөө орон нутгаас Дархан аймгийн Хөдөө Аж ахуйн дээд сургууль, Говьсүмбэрээс Политехникийн дээд сургуулиас баг тамирчид иржээ. Жүдо бөхийн үндэсний шигшээ багаас ОУХМ Д.Алтансүх, Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид, О.Ууганбаатар, Д.Төмөрхүлэг нар өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр 7 жинд медалийн эзэд тодорно. Маргааш буюу тэмцээний хоёр дахь өдөр үлдсэн 7 жингийн барилдаан болж нэгдсэн дүнгээ гаргана. Оюутны Универсиад-2015 наадам спортын 10 гаруй төрлөөр ирэх 5-р сар хүртэл үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16607
0 эможи
keyboard_arrow_up