И.Ярыгины нэрэмжит тэмцээнд Монголчууд 2-р байранд шалгарав

2015 оны 1 сарын 27

Алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит "Алтан гран при" тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилж, өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр дэвжээний эзэн орны дараа буюу хоёрдугаар байранд шалгарлаа.Тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Европийн хошой аварга Анзор Уришевтэй, манай бөх "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэнгийн хийсэн барилдааны бичлэгийг хүргэж байна. Энэхүү барилдаан 11:4 онооны зөрүүтэйгээр өндөрлөж, О.Үйтүмэн мөнгөн медаль хүртсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16598
0 эможи
keyboard_arrow_up