Эверестийн ноён оргилд анх удаа 74 настай уулчин гарна

2015 оны 1 сарын 27

Эверестийн ноён оргил далайн түвшнээс дээш 8850 метр өндөр бөгөөд 74 настай уулчин авирч гарсан түүх үгүй аж. Тодруулбал, Олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаа ирэх дөрөвдүгээр сараас эхлэн 60 хоног Эверестийн ноён оргилд гарахаар төлөвлөжээ.

 

Энэхүү ноён оргилд гарна гэдэгтээ гавьяат тамирчин маань итгэлтэй байгаа бөгөөд бэлтгэлээ сайн хангасан гэнэ. Тэрбээр “Эверестийн ноён оргилыг эзэлж Төрийнхөө далбааг мандуулах их итгэлийг хүлээлээ. Ганц болгоомжилж буй асуудал  маань мөсний нуралт, цаг агаарын таагүй байдал. Хэрэв цаг агаар тааламжгүй, мөсний нуралт болох эрсдэлтэй бол авиралтыг шууд зогсооно. Гэхдээ цаг агаар сайхан байна гэдэгт итгэлтэй байна” гэв. Уг авиралтын төлбөр 110 сая орчим төгрөг болох юм байна. Мөн энэхүү аялалыг ОБЕГ болон Уулын спортын холбооноос санаачлан зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16562
0 эможи
keyboard_arrow_up