Б.Ууганбаатар, Д.Дэлгэрмаа нар тэргүүллээ

2015 оны 1 сарын 27

Тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Тэшиг суманд боллоо. Улсын аваргад зургаан байгууллагын спортын мастер ба түүнээс дээш цолтой 27 тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ууганбаатар түрүүлсэн бол “Төв цэнгэлдэх хүрээлэн” клубын нэг, хоёрдугаар багийн тамирчид болох спортын мастер Б.Батгэрэлт, Б.Тулга нар удаалсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд 12 тамирчин өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Дэлгэрмаа тэргүүлжээ. Тэгвэл удаах байруудад “Төв цэнгэлдэх хүрээлэн” клубын нэгдүгээр багийн тамирчин, спортын мастер А.Энх-Ариун, “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер О.Амарзаяа нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16544
0 эможи
keyboard_arrow_up