Ширэн бээлийтэн Шинэхэн кинонд тогложээ

2015 оны 1 сарын 26

“ОНЧ МЭРГЭН” продакшны удахгүй нээх Дэлгэцийн бүтээлийн “ЧИМГЭЭ” гэх бүсгүйн дүрд  Боксын спортын ОУХМ,  МУ-ын 4 удаагийн аварга, Ази Тивийн аварга Э.УЯНГА  тоглосон байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү киноны тамирчин бүсгүй  “Чимгээ”-гийн дүрд олон арван жүжигчин бүсгүйчүүд проб өгсөн ч найруулагчид нь “хөдөлгөөний эвсэл дутмаг байна” гэсэн шалтгаанаар гологджээ.

Ингээд эцэст нь ОУХМ Э.Уянгад санал тавьсанаар энэхүү дүр дэлгэцэнд амилж буй гэнэ.

Эмэгтэйлэг зөөлөн төрхтэй ч эрчүүдийн спортыг сонгон хичээллэж, Монгол улсдаа төдийгүй  Тив Дэлхийд төрийнхөө далбааг өргөж яваа энэ бүсгүй “ОНЧ МЭРГЭН” продакшны шинэхэн кинонд ямар “ДҮР” бүтээсэн бол...

Эрдэнэхүү овогтой УЯНГА

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

1989.09.27 нд төрсөн. Жинлүүрийн орд.

1995-2005 онд Нийслэлийн ЕБС-н 39-р дүгээр сургуулийг

2005-2010 онд МУБИС-н Биеийн тамирын сургуулийг “Спорт аялал жуулчлалын менежер, багш” мэргэжлээр дүүргэсэн.

СПОРТЫН АМЖИЛТ:

2009 оноос Л.Энхбаатар багшийн удирдлага дор Боксын спортоор хичээллэж эхэлсэн.

2011 онд Индонезийн “Эзэн Хааны Цомын Тэмцээн”-ээс МӨНГӨН медаль

2011 онд Казакын “Олон Улсын Эмэгтэйчүүдийн тэмцээн”-ээс ХҮРЭЛ медаль

2012 онд Монгол улсад зохиогдсон “Ази Тивийн Аварга Шалгаруулах” тэмцээнээс АЛТАН медаль

2012 онд “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний 5-р байр

2014 онд “Taipei City Cup” тэмцээнээс МӨНГӨН медаль

2009,2013 онд УАШТ-ээс МӨНГӨН медаль

2010,2011,2014,2015 онуудад УАШТ-ний АЛТАН медалыг 4 удаа хүртсэн Монгол Улсын Боксын спортын шилдэг тамирчин юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16511
0 эможи
keyboard_arrow_up