Улсын начин Р.Пүрэвдагва түрүүллээ

2015 оны 1 сарын 26

Ес дэхь удаагаа зохион байгуулагдаж буй харцага цолны хүндэтгэлийн барилдаан 2015 оны 1-р сарын 25-нд Жем интернэшнл группын 15 жилийн ойн хүрээнд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдав. Энэхүү барилдаанд түрүү бөхийн бай таван сая төгрөг, үзүүр бөхийн бай 2.5-н сая төгрөгний шагналын сантай байсан юм. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо. Барилдаанд Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16473
0 эможи
keyboard_arrow_up