Таеквандогийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж байна

2015 оны 1 сарын 24

Нийслэлийн  “Хан-Уул”  дүүргийн   118 дугаар бүрэн дунд сургуулийн нэрэмжит “Эрч хүч ” олон улсын таеквандогийн клубийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр тус дүүргийн спортын ордонд болж байна. Тэмцээнд 20 гаруй клубийн 140  өсвөрийн тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж буй. Тус клубийн 10 жилийн ойд зориулсан энэхүү тэмцээнд бага насны ангилалд 6 настай тамирчид оролцож байгаагаар онцлогтой.  Энэ талаар “Хан-Уул ” дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ц.Мөнхтөр “Манай сургууль дэргэдээ олон улсын таеквандогийн “Эрч хүч” клуб байгуулан ажилладаг. Энэ клубийн маань нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж байна. Олон улсын таеквандогоор олон  хүүхэд хичээллэдэг. Уг спортоос  хүүхдүүд  бие бялдарын болон суурь хүмүүжил, төлөвшил олж авдаг. Иймд манай сургууль хүүхдийг спортоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор ажиллаж байна ” гэв. Уг тэмцээний дүн  орой19:00 цагт гарах  аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16449
0 эможи
keyboard_arrow_up