21 дүгээр зууны шилдэг 10 тоглогч

2015 оны 1 сарын 22

Шинэ зууны эхний 15 жил буюу 2000-2015 он хүртэлх хугацааны НБА-н шилдэг 10 тоглогчдыг танилцуулж байна.

#10. Талбай дээр нэгэнт гарсан л бол Айверсон бүгдийг ялан дийлхийг хүсдэг, мөн бүхнийг өөрийнхөөрөө хийдэг сагсан бөмбөгч байлаа. Гэсэн ч бэлтгэл огт хийдэггүй, хэнэггүй зан нь энэ аугаа сагсан бөмбөгчийг ердөө ганц Улирлын Үнэ цэнэтэй тоглогч гэх даруухан амжилтаар замналаа дуусгахад нөлөөлсөн юм.

#9. Гери Пейтоноос хангалттай сайн суралцаж, өөрийн давуу тал болсон уран гоёмсог дамжуулалт, биеийн хүч, тоглолтын мэдрэмж зэргээрээ эсрэг багийнхаа арын шугамны тоглогчдын толгойны өвчин болж чадсан тоглогч бол Жейсон Кидд юм. Түүнийг 38 нас хүрсэн ч гэсэн Плей Оффд Коби, Уестбруук, Леброн зэргийг хангалттай сайн хамгаалан тоглож байсныг санаж байгаа байх.

#8. Далласаас эхлээд Финикс, ЛА зэрэг хотуудад тоглож байхад түүний тоглолтонд дурласан олон мянган шүтэн бишрэгчид Нешийг аль багт тоглож байгааг хамааралгүйгээр түүнийг дэмждэг байсан. Тиймээ тэр бол 2 удаагийн Улирлын Үнэ цэнэтэй тоглогч Стив Неш.

#7. Дуейн Уейд. Одоо ч замналынхаа ид үед яваа Уейд цаашид ямар ч амжилтыг үзүүлэх боломжтой тоглогч билээ. Аль хэдийнээ НБА-н 3 удаагийн аварга болоод амжсан тэрбээр шүтэн бишрэгчдийн хамгийн хайртай тоглогчдын нэг юм.

#6. Шакил О Нил. Шакын үзүүлж байсан ноёронгүй тоглолтууд болоод статистикийг өөр хэн нэгэнтэй харьцуулах нь тэнгэр газар шиг ялгаатай зүйл гэж хэлж болно. Жинхэнэ супер баатар бол яахын аргагүй Шак байсан гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз.

#5. Кевин Гарнетт. Гарнеттийн тоглолтыг үзэж, түүнээс үлгэр дууриалал авдаг олон мянган хүүхдүүд хэзээ ч сагсан бөмбөгөөс уйдсан, ядарсан гэх шалтгаанаар гэртээ харьдаггүй гэнэ. Тэдэнд зөвхөн гадаа харанхуй болсон гэсэн шалтгаан нь л нөлөөлдөг гэнэ. Харин Гарнеттийн хувьд энэ улирал хамгийн сүүлийн улирал байх магадлал өндөр байгаа билээ.

#4. Дирк Новицки. Дирк зөвхөн шидэж оноо аваад зогсохгүйгээр пасс өгч, бусаддаа заслон тавьж, багийн ажлыг сайн хийдэг тоглогч билээ. Тоглолтын явцад багийн юу болохгүй байна тэр бүхнийг л олж харж хийж чаддаг тоглогч юм. Хэрвээ багт зайлшгүй шаардлагатай гэж үзэх юм бол Дирк нэг тоглолтонд хэдэн арван ч удаа уналттай шидэлтээ шидэж чадна. Мөн түүнийг багийнхаа амжилтын төлөө цалингаа хүртэл бууруулсан зэрэг нь ямар гайхалтай хүн болохыг нь гэрчлээд өгнө.

#3. ЛеБрон Жеймс. Хаан Жеймс бол хүүхэд бүрийн мөрөөдөл, зорилгодоо хэн ч хичээвэл хүрж болдогийн тод жишээ. НБА-д 2 удаа аваргалж, 4 удаа Үнэ цэнэтэй тоглогч болсон түүнд одоо гэртээ аварга цолыг авчрах том даалгавар л үлдээд байгаа. Баг нь ч түүнд хангалттай сайн баг бэлдэж өгсөн. Гэртээ аварга цол авчрах нь цаг хугацааны л асуудал болоод байна.

#2. Тим Данкан. НБА дахь хамгийн нууцлагдмал, хамгийн өвөрмөц тоглогч. Түүнийг хэзээ ч хөгшрөхгүй гэдэгтэй хүн бүр санал нийлдэг байх. Энэ улиралд дахиад л Финалд Данкан Сперсийн өмсгөлтэй зогсож байвал битгий гайхаарай.

#1. Коби Брайнт. 21 дүгээр зууны эхний 15 жилийн НБА-н шилдэг тоглогч хэн бэ гэж санал асуулга явуулбал Коби Брайнт гэх санал давамгайлах байх. Түүнийг хамгийн их хичээл зүтгэлтэй сагсан бөмбөгч ч гэж үздэг тал бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16295
0 эможи
keyboard_arrow_up