Хакүхо хамгийн түрүүнд тавин хувийн амжилтаа үзүүллээ

2015 оны 1 сарын 20

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын хацү башё талдаа оров. Өчигдөр болсон найм дахь өдрийн барилдаанд макүүчид барилдаж буй Монголын сүмочдоос Токитэнкүгээс бусад нь даваагаа нэгээр ахиуллаа. Кёкүшюхо хамгийн түрүүнд дэвжээнд гарч зургаа дахь ялалтаа байгуулсан. Тэрээр үлдэж байгаа барилдаанаас ердөө хоёр даваа авахад чансаагаа ахиулах боломжтой болно. Түүний араас Кагамио, Тамаваши нар өрсөлдөгчөө өвдөг шороодуулсан бол Токитэнкү унажээ. Тэгвэл Араваши, Кёкүтэнхо, Тэрүнофүжи, Ичиножо нар тус бүр дөрөв дэх даваагаа авсан байна. Долоо дахь өдрийн барилдаанд унасан 70 дахь аварга Харүмафүжи долоо, 71 дэх аварга Какирюү нар зургаа дахь ялалтаа байгуулав. Харин мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо найман даваатайгаар башёг нэг ч унаагүй ганцааараа тэргүүлж эхэллээ. Жюүрёод барилдаж буй бөхчүүдээс Азүмарюү нутаг нэгт Сакигакэг давсан бол Сэйро өвдөг шорооджээ. Харин Асасэкирюү, Такаинова, Шотэнрү нар даваагаа нэгээр ахиулсан байна. Хацү башё өнөөдөр ес дэх өдрийн барилдаанаар үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16156
0 эможи
keyboard_arrow_up