Манай улс Олон улсын олимпийн хорооноос хасагдаж магадгүй

2015 оны 1 сарын 20

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг  огцрохыг шаардаж Спортын холбоодоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард мөн  Д.Загдсүрэнг огцрох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн Д.Загдсүрэн болон бусад удирдлагуудын хууль бус үйлдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн холбоодын гарын үсэгтэй захидлыг илгээжээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, их аварга Асашёорү “Монголын спортод ардчилалын үнэт зарчим алдагдаад удаж байна. Өнөөдөр Монгол Улсын шүүхээс ял авсан хүн МҮОХ-г удирдаж Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байгаа нь байж болзошгүй зүйл. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж  шүүхээс ял авч байсан хүнийг зөвлөхөөрөө ажиллуулахгүй байхыг хүсч байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл манай тамирчид Олон улсын олимпын хорооноос хасагдахад хүрлээ. Зарим хүмүүс намайг энэ суудалд санаархаж байна гэж буруу ойлгож байна.  Энэ суудалд санаархаж байх зав надад байхгүй”  гэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 1999 онд энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо  хойш 16 жил болж удирдах албан тушаалыг хашиж буй.  Тэрбээр   2014оны нэгдүгээр сарын 27-нд шүүхээс ял сонсож,  тодорхой албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасч, гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн  юм. Гэвч өршөөлийн хуульд хамрагдан ялыг биеэр эдлээгүй билээ.  Ялаар шийтгэгдсэн явдал нь Олон улсын олимпийн харти, ОУОХ-ны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа юм. Хэрвээ энэ явдал ОУОХ-ны чихэнд хүрвэл Монгол Улсыг олимпийн хорооны гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гарч болохыг хуралд оролцогсод онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16141
0 эможи
keyboard_arrow_up