Боксын улсын аваргад 18 настай тамирчид оролцож байна

2015 оны 1 сарын 20

XX  зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит олимпын боксын насанд хүрэгчдийн  улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 18 -нд нээлтээ хийсэн уг тэмцээнд 31 байгууллагын 221 тамирчин  авхаалж самбаа, хурд, хүчээ сорьж буй. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь олимпын өмнөх жил гэдэг утгаараа нэлээд өргөн цар хүрээтэй болж байгаа бөгөөд 18  настай тамирчид өрсөлдөх эрхтэй болсноороо онцлогтой. Улсын аваргад түрүүлсэн тамирчид дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.  Тэмцээний нээлтийн үеэр Монголын боксын холбооны шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулжээ. Шилдэг тамирчнаар олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг, оны шилдэг дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч С.Баттулга, шилдэг шүүгчээр  Олон улсын боксын холбоо (AIBA)-ны гурван одтой шүүгч Ц.Даваасүрэн нар тус тус тодорчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16111
0 эможи
keyboard_arrow_up