"Дакар ралли-2015" уралдаанд манай тамирчид амжилттай оролцлоо
2015 оны 1 сарын 19
Эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгадаг "Дакар ралли-2015" өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид бартаат 9000 км замыг амжилттай туулан "Finish" хийж, барианд орлоо. "Дакар ралли-2015"-д автомашины төрөлд оролцсон ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар амжилттай бариалж, "Finish" хийлээ. Харин уралдааны мотоциклийн ангилалд гурав дахь удаагаа оролцож буй ОУХМ Д.Болдбаатар, энэ ангилалд анх удаагаа уралдсан портын мастер Ч.Анар нар "Дакар ралли"-д "Finish" медалийн эзэд болцгоосон юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16029
0 эможи
