Улсын заан Ч.Санжаадамба 500 грамм алтаар шагнууллаа
2015 оны 1 сарын 19
.jpg)
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод хасар бөхийн барилдаан болжээ.Барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлджээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Ч.Санжаадамба, Улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй шилдэг найман бөх хүч үзжээ. Хасагдах журмаар явагдсан барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм шижир алт болон үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол Улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн байна. Тэмцээнд оролцсон бөх бүрт 5000 юанийн үнэтэй алтан зоос зохион байгуулагчдийн зүгээс бэлэглэсэн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









16007
0 эможи