Их аварга Хакухо М.Даваажаргал 600 дахь ялалтаа авлаа
2015 оны 1 сарын 19
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж байгаа. Башёгийн найм дахь өдөр буюу өчигдөр 81 настай Японы эзэн хаан Акихито гэргийн хамт морилон ирж, дээд зиндааны барилдааныг үзэж сонирхсон юм. Их аварга Хакухо өчигдөр учраа бөхөө давснаар ёкозүна цолтой барилдсанаас хойш 600 дахь ялалтаа авсан юм. Аваргын хувьд энэ башёд түрүүлбэл сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн буюу 33 түрүүтэй бөх болж, түүхэнд нэрээ үлдээх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









16006
0 эможи