2016 оны олимп Риод болох уу

2015 оны 1 сарын 16

Ирэх жил Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI наадам болохоор төлөвлөгдсөн ч эдүгээ өөр улсын хот руу шилжүүлэх тухай ярьж эхэллээ. Өнгөрсөн жил Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан Бразил улс ирэх жил болох олимпийн бэлтгэл ажлыг 50 хувьд ч хүргэж чадаагүй байгаа гэнэ. Ард түмэн нь тэмцээн наадам зохион байгуулаад улс орон, ард нийтийн төлөөх ажлаа орхигдуулдаг хэмээн шүүмжилсээр байгаа юм. Тиймээс ОУОХ асуудлыг эргэн авч үзэж шийдвэрлэх ёстой гэх болоод байна. ОУОХ-ны зарим гишүүдийн үзэж байгаагаар “Бразил улс нь эдийн засгийн хувьд зөвхөн өөрсдийгөө л хангах боломжтой. Илүү зардал гаргаж чадахгүй байна” гэдэг асуудал тавигдаж байна. Тус хорооны дэд ерөнхийлөгч ийн хэлжээ. Тиймээс ОУОХ хорооны гишүүд 2016 оны Олимпийн наадмыг өмнөх олимпийг зохион байгуулсан Лондон хотод шилжүүлэх тухай яриа гаргаад байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге “Бид өөрсдийн нэр хүндийг тэргүүнд тавимааргүй байна. Олон улсын эрх ашгийг хүндэтгэх үүднээс Лондон хотод Олимпийн наадмыг шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй. Их Британи зуны Олимп, паралимп зохион байгуулах бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн гэнэ. Олимпийг өөр улсад шилжүүлэх тухай эцсийн шийдвэр гаргаагүй л байна. Байдал иймд хүрэхийг уг нь хэн ч хүсэхгүй байгаа юм. ОУОХ-ны хувьд хэдий ерөнхийлөгч нь дээрх үгийг хэлсэн ч гишүүд нь нэр хүндээ бодон эцсийн мөч хүртэл харах нь ойлгомжтой. Мөн Бразилийн эрх баригчдын хувьд нийт хүн төрөлхтөн, дэлхийн бүх улс орныг өөрийн оронд хандуулах томоохон боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Ингээд нэг талаас шахалт үзүүлж байгаа ОУОХ, нөгөө талаас дотоодынхоо эсэргүүцэл гэсэн хоёр том галын дунд орчихоод байгаа нь энэ. Гэхдээ Бразил улс олимпийг зохион байгуулах эрхээ алдахгүйн тулд нэг эвсэл болсон БРИКС-ийн бусад орнууд болон гадаад ертөнцөөс тусламж хүсэх маягаар асуудлыг шийдвэрлэх боломжтой тухай ч яригдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15953
0 эможи
keyboard_arrow_up