“SHINOBU CUP-2015” тэмцээн маргааш эхэлнэ

2015 оны 1 сарын 16

Бодибилдингийн спортоор хичээллэдэг шинэ залуу тамирчдыг дэмжих зорилгоор “SHINOBU CUP-2015” тэмцээнийг “Монголын фитнессийн холбоо” болон “Шинобу файтинг фитнесс” холбооноос хамтран зохион байгуулахаар болсон билээ.

 

Уг тэмцээн маргааш “Marqueen night club”-т 18:00 цагт эхлэх юм. Энэ талаар Монголын бодибилдингийг үүсгэн байгуулагч М.Батсуурь “Өнөөдрийн байдлаар мэргэжлийн 60 орчим эрэгтэй тамирчин байна. Тэмцээн маань гурван ангилалтай явагдах бөгөөд залуучуудын төрөлд маш олон залуу бүртгүүлээд байна. Бодибилдинг нь өөрөө хувь хүнээс маш их тэвчээр, хатуужил, сахилга бат шаарддаг хатуу спорт юм”  гэв. Тус тэмцээнд нийт 43 клубийн 66 тамирчин оролцох бөгөөд шагналын сан зургаан сая 400 мянган төгрөг аж. Түүнчлэн энэхүү ““SHINOBU CUP-2015” нь анх удаа шоу хэлбэртэйгээр зохион байгуулагдаж буйгаар онцлогтой юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15935
0 эможи
keyboard_arrow_up