"Гайхамшигт Норвеги хүүхэд" ямар багт ирэх вэ?

2015 оны 1 сарын 16

Дэлхий дахинд маш эрт танигдаж 2014 онд Норвегийн лиг болоод шигшээ багийн хамгийн залуу гэсэн бүхий л дээд амжилтуудыг эвдэж уран гоё тоглолтоороо байлдан дагуулаад буй довтлох чиглэлийн хагас хамгаалагч "Гайхамшигт Норвеги хүүхэд" Мартин Өдегорд энэ өвөл Европийн том багруу явах магадлал маш өндөр байна. Тэр тусмаа Испанийн Реал Мадрид, Германы Байерн Мюнхэн гэсэн багууд 16 настай хүүд жилийн 1-2 сая еврогийн цалин өгхөд бэлэн байгаа юм. Мөн бүхий л шилдэг багууд түүнийг бэлтгэлийн бааздаа тоглуулж өөрийн багийг сурталчилж гэрээ байгуулах сонирхолтой байдаг бөгөөд өнгөрсөн жил Реал Мадрид болоод Манчестэр Юнайтэдтэй Өдегорд хамт бэлтгэл хийж байжээ.
 
Тэгвэл энэ 7 хоногт Өдегорд Испанийн нийслэлд ирж Реал Мадридтай хамт дахин бэлтгэл хийсэн байна. Мадрид хотын дерби тоглолтыг үзсэний дараа Реалын бэлтгэлийн баазад Зинедин Зидан дасгалжуулагчийн удирдлага Эзэн хааны клубын 2 дугаар баг болох Кастиллагийн залуустай хамт бэлтгэл хийсэн юм. Харин нэгдүгээр багийнхантай тийм ч удаан бэлтгэл хийгээгүй бөгөөд Атлэтико Мадридтай хүндхэн тоглолт хийсэн Реалын шилдэгүүд болох К.Роналду, Пэпэ нар түүнтэй хагас цагийн бэлтгэл хамтдаа хийгээд амарсан байна.
 
Одоогоор Мартин Өдегордыг Байерн Мюнхэнтэй гэрээ байгуулах өндөр магадлалтай гэж үзээд байгаа ч Реал Мадрид "Гайхамшигт Норвеги хүүхэд"-ийг зүгээр нэг өрсөлдөгчдөө алдчихгүй гэдэгээ сануулж түүний хойноос эрчимтэй хөөцөлдөж эхэллээ.
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15932
0 эможи
keyboard_arrow_up