Эцэг хүү хоёр НБА-д тоглох анхны тохиолдол

2015 оны 1 сарын 16

Остин Риверс НБА-н түүхэнд анхны эцэг хүү болон тоглогч-дасагалжуулагч гэсэн үйл явдал боллоо. Энэ солилцоонд Клипперс, Финикс Санс, Бостон Сетикс гэсэн 3 багийн дунд солилцоо явагдаж харин аав болох Док Риверс хүүгээ багтаа нэгтгэсэн хамгийн том шуугианыг тариад байсан билээ. 2010 онд Жорж Карл хүү Кобэ Карлыг багтаа нэгтгэсэн ч тэр нь түр хугацааных бас Жорж Карл хоолойны хавдартай багаасаа чөлөө аваад байсан ба хараахан эцэг хүү хоёр нэг багт тоглогч-дасгалжуулагч гэсэн үйл явдал болж чадаагүй билээ. Харин энэ тохиолдол нь НБА-н анхны эцэг хүү хоёр нэг багт гэсэн том үйл явдал болж байгаа билээ. Док Риверс Клипперс багийн сагсанбөмбөг хариуцсан ерөнхийлөгчийн хувьд 22 настай хүүгээ авахад бас гарын үсэг зурахад нээх асуудал байсангүй. Та өөрийн хүүг байлдан дагуулж энэ багт хэрэгтэй гэдгээ харуулж чадах болов уу? "Магадгүй би хүүдээ хайртай, гэхдээ би одоо ч гэсэн сонирхолтой байна байх гэж бодож байна" хэмээн товчхон зүйлийг хэлсэн байна. Остин Риверс 2012 онд "Duke"-н их сургуулиас НБА-н драфтын эхний тойргийн 10-р Нью Орлеанс Пэликанс багт ирж байсан. Харин Нью Орлеанс Пэликанс багт 3 улирал тоглохдоо 165 тоглолтонд 6,9 оноо 1,9 с.б.а 2,3 о.д гэсэн үзүүлэлттэй байсан. Тэрээр энэ улиралд Пэликансд 35 тоглолт хийхдээ дунджаар 21,4 минут 6,8 оноо 1.9 с.б.а 2,3 о.д хйиж тэрний үзүүлэлт тоглолт дээшилсэнгүй харин Док тэрнийг өөрийн багтаа авч түүнд бас нэг боломж олгож байна гэсэн шүүмж ярианууд гарсан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15930
0 эможи
keyboard_arrow_up