Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болно

2015 оны 1 сарын 15

Монголын жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн 48 кг жингийн тамирчин Г.Отгонцэцэгийг легионер тамирчнаар авах ажлын хүрээнд Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, тус улсын Соёл, спортын яамны харьяа шигшээ багуудын дэд захирал Болат Хавлахат Монголд иржээ.  Өмнө нь Монгол-Казакстаны жүдо бөхийн холбооны төлөөллүүд Г.Отгонцэцэгийг  Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглох талаар албан ёсны гэрээг хийсэн. 

Хэрэв Г.Отгонцэцэг легионер тамирчин болохын зэрэгцээ ирэх 2016 оны олимпд Казакстан улсын нэрийн өмнөөс зодоглох бол иргэншлээ солиход хүрнэ. Учир нь манай хоёр улсын аль алиных нь хуулинд давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Мөн энэ үеэр Болат Хавлахат "Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болох ёстой. Иргэншилтэй холбоотой бичиг баримтуудыг авсан. Олон улсын жишгээс харахад нэгэнт МҮОХ, холбогдох холбооноос зөвшөөрөл авчихсан байхад тамирчны эрх ашгийн үүднээс асуудал нааштайгаар хурдан шийдэгддэг. Бид тамирчны эрх ашгийг зөрчихгүй байх үүрэгтэй" гэжээ. 

     Ийнхүү Монголын жүдо бөхийн 48 кг жингийн чансааны хоёр, дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэлэгдэж буй Г.Отгонцэцэг Казакстан улсын иргэн болж, тус улсыг зорихоор бэлтгэж байна. Мөн тэрээр уг асуудалтай холбоотойгоор УАШТ-нээ өнжсөн юм. Тамирчны гэрээнд цалин хангамж, орон байр, шаардагдах бусад зардлуудыг багтаасны дээр бэлтгэл хийх орчин нөхцөл, улс орноо өөрөө сонгож, хувийн дасгалжуулагчаа Монголоосоо гаргах зэргийг тусгажээ. 

  

                                                                                           Анхны багш Д.Энхбаатар /Тэмүүжин спорт клубын дасгалжуулагч/

    Түүний дасгалжуулагчаар амжилтад хөтөлсөн анхны багш нь болох Д.Энхбаатар явах ба Казакстаны тал дасгалжуулагчтай нь уулзаж гэрээ хийн цалин урамшуулал өгөхөөр болжээ. 

    Мөн  Болат Хавлахат жүдо бөхийн УАШТ-ий үеэр Монголд ирсэн нь легионероор авах өөр тамирчин байгаа эсэхийг судалж байсан юм. Энэ тухай ч тэрээр "Эмэгтэй шигшээ баг доголдолтой байгаа. Хэрэв нэмж авах бол Монголоос л эрэл хайгуулаа хийнэ. Монголын жүдо бөх дэлхийд хүрэх цэгтээ хүрсэн" гэжээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15857
0 эможи
keyboard_arrow_up