"Дакар Ралли"-д оролцож буй Ч.Анар замдаа саатжээ

2015 оны 1 сарын 14

“Дакар Ралли-2015”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчид тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Найм дахь гарааны өдөр цаг агаар муудаж бороо орсноор мотоциклуудад цахилгааны болон механик гэмтлүүд үүсжээ. Уралдаанчдын зарим нь хасагдах хэмжээнд хүрээд байгаа гэнэ. Манай тамирчин Д.Болдбаатарын хувьд бариандаа амжилттай орж дараагийн гараандаа бэлдэж байгаа бол 117 дугаартай мотоцикльч Ч.Анарын хувьд барианы цаана 30 км-т механик гэмтэлтэй тулгарсан учраас түр саатаад байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15791
0 эможи
keyboard_arrow_up