Боксын улсын аваргын тэмцээн удахгүй болно

2015 оны 1 сарын 14

Оны эхэнд чөлөөт, жүдо бөхийн улсын аваргын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болсон. Харин боксын 2015 оны насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээн энэ сарын 18-наас 25-ны хооронд болно. Энэ үеэр өнгөрсөн 2014 оны шилдэг тамирчдын шагналыг гардуулах юм байна. Монголын боксын шигшээ багийн тамирчид 2008 оноос хойш тогтмол өндөр амжилт гаргаж, дэлхийн аваргаас дараалан медаль хүртсэн. Бээжигийн зуны Олимпод Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авч байв.

Мөн 2012 оны Лондонгийн наадмаас Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болсон. Харин БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмаас Д.Отгондалай алтан медаль хүртэж, Монголын боксын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Манай ширэн бээлийтнүүд өмнө нь Азийн наадмын аварга цолыг хүртэж амжаагүй байсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15769
0 эможи
keyboard_arrow_up