Их аваргууд ээлжит даваагаа авлаа

2015 оны 1 сарын 13

Японы мэргэжлийн сумогийн Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан хэдэхн мөчийн өмнө өндөрлөлөө. Дээд зиндааны том цолтой бөхчүүдээс ёкозүна Харумафүжи Икиог, Хакухо Такарафүжиг, Какүрюү Точиношинг, озэки Гоэйдо Такаясүг давсан бол Кисэносато Тэрүнофүжид, Котошёогикү Точиязанд унасан байна. Харин хоёр сэкиваке өнөөдөр хоорондоо барилдаж манай бөх Ичиножёо Аяомаг өвдөг шороодууллаа.

Дээд зиндаанд 32 удаа түрүүлээд байгаа Хакухо энэ сард эзэн хааны цом хүртвэл алдарт их аварга Тайхогийн амжилтыг давж, сумогийн оргилд хүрнэ. Нацү башёгийн хамгийн гол онцлог нь энэ учир бүгдийн анхаарлыг ёкозүна Хакухо татаад байгаа билээ. Тэрээр эхний гурван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж, 33 дахь түрүүгээ авах боломжоо хадгалсан хэвээр байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15716
0 эможи
keyboard_arrow_up