Улсын заан Д.Баасандорж түрүүлж Харцага Э.Оюунболд үзүүрлэлээ

2015 оны 1 сарын 13

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 23 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын заан Баасандорж, улсын гарьд Д.Рагчаагаар долоо давж, улсын харцага Э.Оюунболд улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулснаар түрүү үзүүр булаалдахаар үлдсэн юм. Ингээд улын заан Д.Баасандорж харцага Э.Оюунболдыг сэнжигний барьцнаас дотуур өшиглөж, хагалж гуд татсаар өвдөг шороодуулан түрүүллээ. Улсын заан Д.Баасандорж Үндсэн хууль батлагдсаны түүхт барилдаанд анх удаагаа түрүүлж байгаа бөгөөд энэ оны анхын Улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүллээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15713
0 эможи
keyboard_arrow_up