Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна

2015 оны 1 сарын 13

Үндсэн хуулийн 23 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Барилдааныг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэлсэн бөгөөд одоо гурвын даваа үргэлжилж байгаа юм. Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул улсын заан М.Өсөхбаяр, Увс аймгийн Улаангом сумын уугуул улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын харцага Ц.Содномдорж тэргүүтэй 224 бөх зодоглож байна.Үндсэн хуулийн өдөрт зориулж буй барилдаан нь цагаан сарын өмнө болж буй  томоохон сорилго барилдааны нэг юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15707
0 эможи
keyboard_arrow_up