Роналду "Алтан бөмбөг" шагналыг гурав дахиа хүртлээ

2015 оны 1 сарын 13

Португалийн хөлбөмбөгийн шигшээ болон, Мадридын  “Реал” багийн довтлогч Криштиан Рональдо 2014 оны амжилтаараа оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болжээ. Үүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон францын нэр хүнд бүхий France Football сэтгүүл тодруулсан байна. 
Цюрихт болсон ёслолын үеэр үүнийг зарлахсан байна. Шилдэг хөлбөмбөгчний шагналыг “Арсенала” болон “Барселон” багийн хөлбөмбөгч байсан, дэлхийн болон европын аварга Тьери Анри хүртсэн байна. 
Шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах санал асуулгад хөлбөмбөгийн 181 дасгалжуулагч, багийн 182 ахлагч, хэвлэл мэдээллийн 181 төлөөлөгч оролцжээ. 
Санал асуулгын дүнгээр Рональдо “Барселон” багийн болон Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч, “Алтан бөмбөг” шагналын дөрвөн удаагийн эзэн Лионель Мессигийн өмнө оржээ. 
2014 оны гурав дахь шилдэг хөлбөмбөгчнөөр “Бавари” багийн хаалгач, дэлхийн аварга Германы шигшээ багийн Мануэль Нойер тодорсон байна. 
Криштиан Рональдо шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагналыг 2008, 2013 онуудад хүртэж байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15649
0 эможи
keyboard_arrow_up