Хэвийн боовны баярт зориулсан барилдаанд Б.Бат-Эрдэнэ түрүүллээ

2015 оны 1 сарын 12

Талх чихэр ХК-ний нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2015-01-11/ болж, өндөрлөлөө.

Шинэ оны анхны аймаг цэргийн цолтнуудын барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан А.Сүмбээ, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Баасандорж, Д.Болдбаатар, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол нараар магнайлуулсан аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай нар үлдэв. Барилдааныг уран хурц барилдаанаараа үзэгчдийг шуугиулж байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхайд "Уран барилдаан"-ы тусгай шагнал  гардуулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15604
0 эможи
keyboard_arrow_up