Өнөөдөр ”Хацу” башё эхэлнэ

2015 оны 1 сарын 11

Японы мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацу башё өнөөдөр эхлэх гэж байна. Японын нийслэл Токиод болох тус тэмцээн манай бөхчүүдийн хувьд нэлээд чухал болно. Тодруулбал 69 дэх ёкузона Хакухо Даваажаргал энэ сарын башёд түрүүлэх юм бол хэдэн зуун жилийн түүхтэй Японын мэргэжлийн сумогийн ноён оргилд гарах юм. Тэрээр өнгөрсөн сарын башёд түрүүлж домогт их аварга Тайхогийн амжилттай энэ зэрэгцээд байгаа юм.
                    Мөн энэ сарын барилдаанд сумогийн ертөнцийг гайхшруулаад байгаа сэкивакэ Ичиножёо А.Ичинноровт монголчууд бид нэлээдгүй итгэл хүлээлгээд байгаа юм. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозантай, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясү, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтай таарсан байна. Тэгвэл озэки Котошёогикү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй, озэки Гоэйдо Икиойтой оноолт таарсан бол сэкивакэ Ичиножёо А.Ичинноров япончуудын найдвар болоод буй Эндотой барилдах юм.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15535
0 эможи
keyboard_arrow_up