Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2015 оны 1 сарын 11

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Нийт есөн өрөг тоглон аваргаа тодруулах бөгөөд тэмцээний хоёр дахь өдрийн 11.00 цагийн байдлаар дөрвөн өрөгийн дараахь дүн гараад байна.  Эрэгтэй шатарчдыг нийслэлээс оролцож байгаа С.Алтангэрэл, Орхон аймгаас оролцож буй Ө.Цэрэндорж, Говьсүмбэр аймгаас оролцож байгаа Г.Харуулбаатар, Өвөрхангай аймгаас оролцож байгаа Г.Дамба нар дөрвөн оноотойгоор хошуучилж байна.

Эмэгтэй шатарчдыг Булган аймгаас оролцож байгаа Н.Мөнхтуяа дөрвөн оноогоор, нийслэлээс оролцож байгаа Ө.Уянга, Увс аймгаас оролцож байгаа Ж.Алтанцэцэг нар 3.5 оноотойгоор хошуучилж байна

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15531
0 эможи
keyboard_arrow_up