Гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх алтан медалиа хүртлээ

2015 оны 1 сарын 10

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэлж эхний өдөр  эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан боллоо.

Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 4 дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга боллоо.

 Чөлөөт бөхийн УАШТ-ний дүн

Эрэгтэй

57 кг               1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш”

                          компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин,

                          залуучуудын дэлхийн аварга/

                        2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб/

                        3. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/

                        3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

Энэ жинд 34 бөх өрсөлджээ.

70 кг               1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний

                           хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/

                        2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /

                        3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/

3. Цэрэндагвын Цогтбаяр /”Ганьт” клуб/

            Энэ жинд 25 бөх өрсөлджээ.

97 кг               1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб, азийн аварга/

2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/

                        3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/

                        3. Мягмарын Мэндсайхан /”Харгант-Цамхаг” клуб /

                        Энэ жинд 29 бөх өрсөлджээ.

Эмэгтэй

48 кг               1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын

                           аварга/

                        2. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/

                        3. Алтангэрэлийн Цэндсүрэн /”Гацуурт-Олимп” клуб, нийслэлийн

                            оюутны шигшээ баг/

                        3. Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/

            Энэ жинд 17 бөх өрсөлджээ.

58 кг               1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/

                        2. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврага” биеийн тамирийн дээд сургууль/

                        3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/

                        3. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/

                        Энэ жинд 6 бөх өрсөлджээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15491
0 эможи
keyboard_arrow_up