Баян-Өлгий аймгийн залуучууд “спирт биш, спорт"-ыг сонгож байна

2014 оны 4 сарын 15

МЗХ өнгөрсөн 2012 оны хавраас эхлэн “Спирт уу, Спорт уу” аяныг Монгол орон даяар эхлүүлсэн. Тэгвэл энэ оны нээлт ирэх 4-р сарын 22-ны өдөр Чингисийн талбайд хийх бөгөөд мөн энэ үеэр FIFA WORLD CUP 2014 нээлтийг ETVтелевизтэй хамтран хийх юм байна. Энэ өдөр төв талбайд спортын холбоо, хороод өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан таниулах, унадаг дугуйн парад зохион байгуулагдах, мөн хөл бөмбөгт хорхойтой залуучууд нэг өдрийг спортоор амьсгалж өнгөрүүлэх, спортын бүх төрлийг таниулан сурталчилах гээд өглөөнөөс оройг хүртэл арга хэмжээ үргэлжлэх бөгөөд залуучууд нэг өдрийг дан спортод зориулж өнгөрөөх аж. Мөн Спирт үү, Спорт уу аяны нээлтийг 21 аймагт зэрэг эхлүүлэх гэж байна. Уг аян эхлэхээс өмнө Баян-Өлгий Аймгийн Залуучуудын Холбооны тэргүүлэгч гишүүд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе гэж ард иргэдийг уриалж 4-р сарын 13-аас гүйж эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1514
0 эможи
keyboard_arrow_up