"SHINOBU CUP-2015" бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээн болно

2015 оны 1 сарын 05

Бодибилдинг фитнессийн спортыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, бодибилдинг фитнессийн спортоор дамжуулж олон нийтийн эрүүл мэнд, гоо сайхан, аз жаргалын төлөө нийгэмд уриалах, шинэ залуу тамирчдаа дэмжих тэднийг ирээдүйн шилдэг тамирчин болох үүд хаалгыг нээх зорилгоор "SHINOBU CUP-2015" бодибилдинг фитнессийн нээлттэй тэмцээнийг 2014-01-17нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг SHINOBU FIGHTING FITNESS клуб санаачлан Монголын Залуучуудын Холбоо, Монголын  Бодибилдинг  фитнессийн холбоо хамтран  зохион байгуулж байгаа аж. "SHINOBU CUP-2015" тэмцээн нь бодибилдингийн УАШТэмцээний медальтай тамирчид, УАШТэмцээний медальгүй тамирчид, модель гэсэн гурван ангиллаар  явагдах  бөгөөд тэмцээний шүүлтийг "Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо"/WBPF/, "Азийн Бодибилдинг Фитнессийн Холбоо "/ABBF/, "Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо" /MBFF/-ны шүүгч нар шүүн явуулж тайзны хөтлөгч шүүгч тэмцээний үйл ажиллагааг хөтлөн явуулах  юм байна. Тамирчид тайзан дээр тэмдэглэгдэх тэмдэглэлийн дагуу алхалт хийж тухайн цэг дээр өөрийгөө модель талаас нь илэрхийлэх позуудыг барьж үзүүлнэ. Мөн биеийн тэгш харьцааг 4 талаас харж дүгнэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15080
0 эможи
keyboard_arrow_up