"Цодгор хүү" эхэллээ

2015 оны 1 сарын 05

Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Цодгор хүү-2015" өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр "Урамтай шатар "холбооны байранд эхэлж байна. Тус тэмцээнд хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны шатарчид швейцарь системээр 7-9 өрөг тоглож, оюуны цэц сорьж буй. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээний аваргууд ирэх лхагва гариг буюу энэ сарын 7-ны өдөр тодорно. Тэмцээний ангилал тус бүрийн эхний наймт шалгарсан тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15019
0 эможи
keyboard_arrow_up