Их мастер Т.Батчимэг эхний оноогоо авлаа

2014 оны 4 сарын 14

ОХУ-ын Хантымансийск хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри тэмцээн үргэлжилж байна. Дөрөв дэх цувралд 12 шатарчин оролцож байгаа бөгөөд эхний дөрвөн өргийн тоглолт өндөрлөв. Тус тэмцээнд өрсөлдөж буй их мастер Т.Батчимэгийн хувьд эхний өрөгтөө Анна Музычукт хожигдсон бол дараа нь дэлхийн аварга Хоу Ифанийг мөн дийлсэнгүй. Тэрээр өмнө нь Женевт болсон тэмцээнд түүнийг хожиж шуугиан тарьж байсан юм. Харин гурав дахь өрөгтөө ОХУ-ын их мастер Татъяна Косинцеватай тэнцсэнээр уг тэмцээний анхны оноогоо авсан. Дөрөвдүгээр тойрогт их мастер Александр Костенюкт хожидсоноор 0.5 оноотой 12 дугаарт эрэмбэтэй байна. Дөрвөн өргийн дараахь байдлаар Хантымансийскийн цувралыг Хятадын их мастер Хоу Ифань 3.5 оноогоор тэргүүлж байгаа бол Анна Музычук, Жао Сюэ нар удаалж байна. Шатарчид өчигдөр амарсан бөгөөд өнөөдөр их мастер Т.Батчимэг Гүржийн их мастер Нана Дагнезитэй өрсөлдөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1475
0 эможи
keyboard_arrow_up