Энэ оны "Бөртэ чоно"-ын эзэд тодорлоо

2014 оны 12 сарын 26

Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтран тухайн оны спортын шилдгийг тодруулдаг "Бөртэ чоно"-2014 ёслолын арга хэмжээ өчигдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 600 студид боллоо.

Оны шилдэг эмэгтэй тамирчид:

  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: С.Цэрэнчимэд /Чөлөөт бөх/
  • Шилдэг эмэгтэй тамирчин М.Уранцэцэг /Жүдо бөх/
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн эмэгтэй багийн тамирчид

 

Оны шилдэг эрэгтэй тамирчид:

  • Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин:  Г.Болдбаатар /Жүдо бөх/
  • Шилдэг эрэгтэй тамирчин:  Г.Мандахнаран /Чөлөөт бөх/
  • Шилдэг эрэгтэй тамирчин:  Д.Отгондалай /бокс/

Оны шилдэг дасгалжуулагчид:

 

  • Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Хосбаяр /Чөлөөт бөх/
  • Шилдэг дасгалжуулагч: Д.Баттулга /жүдо бөх/
  • Шилдэг дасгалжуулагч:  Ц.Цогтбаяр /Чөлөөт бөх/

 Оны шилдэг баг: О.Баярцогт дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг.

Оны шилдэг залуу тамирчин: Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөх/

Оны шилдэг шүүгч: Б.Төмөрбаатар

 

2014 оны спортын шилдгүүд:

  • Оны шилдэг олимпийн танхим: 84 дүгээр сургууль Москва олимпийн танхим
  • Шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн Афин олимпийн зөвлөл
  • Шилдэг олимпийн зүтгэлтэн: Х.Зоригтбаатар
  • Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Ч.Даваадорж
  • Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Д.Энхбат /Таэквонда/

 Оны шилдэг спортын холбоо:

  • Монголын жүдо бөхийн холбоо
  • Монголын чөлөөт бөхийн холбоо
  • Монголын олимпийн боксын холбоо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14717
0 эможи
keyboard_arrow_up