Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд нар гавьяат тамирчин болно

2014 оны 12 сарын 23

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд маргааш шагнал гардуулна. Тэгвэл энэ үеэр 2014 оныг амжилт, ялалтаар дүүрэн үдсэн спортын салбарынханаас отгон гавьяатууд нь төрөх юм байна. Тодруулбал 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир нарт Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр шийдвэрлэжээ. Мөн энэ үеэр эдгээр тамирчдын багш, дасгалжуулагчид ч гэсэн энгэрээ гавьяатын одон медалиар мялаах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14527
0 эможи
keyboard_arrow_up