Гавьяат тамирчин О.Насанбурмаад гурван өрөө байр бэлэглэлээ

2014 оны 12 сарын 23

Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн баярын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд спортын өндөр амжилт хүсээд хоёр өрөө байр бэлэглэж байсан. Тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь хүрэл медалиа аваад байгаа Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаад гурван өрөө байрыг мөн л "Алтай констракшн" компаниас өгчээ. Гавьяат тамирчины хувьд "Алтай констракшн" компани нэрийн өмнөөс таван жил барилдаж байгаа бөгөөд О.Насанбурмаа өөрийн цахим хуудаснаа "Шинэ оныг шинэ байртайгаар угтах нь. "Алтай констракшн"-аар овоглоод хэдийнээ таван жил болчихжээ. Миний спортод зориулсан хүч хөдөлмөр, зүрх сэтгэлийг минь үнэлж гурван өрөө будаг нь ханхалсан шинэхэн байраар надад болон миний гэр бүлд бэлэг барьсан хамт олондоо үнэхээр их баярлалаа" хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14522
0 эможи
keyboard_arrow_up