Спортын сэтгүүлчид шилдэгүүдээ шалгарууллаа

2014 оны 12 сарын 22

Спортын сэтгүүлчид 2014 оны шилдгүүдээ шалгарууллаа. 2014 оны шилдэгээр фото сэтгүүлчээр Ч.Ганбат цагаан олимпийн наадам, Инчон-2014 Азийн зуны спортын наадмуудыг сурвалжилснаар авчээ. Харин  ETV телевизийн спортын сэтгүүлч Т.Ганзул хөлбөмбөгийн ДАШТ-ий “FIFA 2014 World Cup” төслийг удирдаж, спортын бусад олон төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэнээр ийн оны шилдэг сэтгүүлч болсон байна. Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын ахмад сэтгүүлч Р.Чулууны нэрэмжит шагналыг энэ жилээс эхлэн өгөхөөр болсон юм. Ингээд уг шагналын анхны эздээр   ETV телевизийн сэтгүүлч тайлбарлагч С.Шижирбат, мэдээллийн www.gogo.mn вэбсайтын сэтгүүлч У.Бадамцэцэг, “Таван цагариг” сонины фото сэтгүүлч Э.Харцага нар шалгарчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14431
0 эможи
keyboard_arrow_up