Дэлхийн аварга С.Цэрэнчимэд хоёр өрөө байраар шагнууллаа

2014 оны 12 сарын 22

2014 оны олз омогтойь арвин их амжилттай угтсан Монголын чөлөөт бөхийн холбоо өчигдөр шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулжээ. Уг цэнгүүнд МЧБ-ийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, УИХ-ын гишүүн, Улсын аварга Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар зэрэг чөлөөт бөхийн холбоо гэх их айлаар овоглосон олон хүмүүс урилгаар оролцож энэ өдөр шагналын хур буужээ. 

Тодруулбал, Олон улсын шүүгч С.Чинбат Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, яамны хүндэт жуухаар шагнуулсан хүмүүс ч чамгүй олон байжээ. Тэр дундаа энэ дунд тун онцлох нэгэн шагнал байсан нь 2014 оны Чөлөөт бөхийн ДАШТ-ээс аваргын алтан медалийг эх орондоо авч ирсэн С.Цэрэнчимэдэд “Алтай констракшн”-ы ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ хоёр өрөө байраар шагнажээ. Тус компани өмнө нь О.Насанбурмаа, Г.Мандахнаран, С.Батцэцэг нарыг хоёр өрөө байраар шагнаж байсан аж. 

Түүнээс гадна мөнгө, хүрэл медалийн болзол хангасан О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөг, Э.Бэхбаярыг компанийн нэр дээрээс барилдуулах, түүний дасгалжуулагч А.Энхээд 10 сая төгрөг өгсөн байна. Энэ өдөр МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 500 ам.долларын шагналаар  2014 онд дэлхий, тив, үндэсний хэмжээнд спортын өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдэд олгожээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14420
0 эможи
keyboard_arrow_up