Буудлагын залуу тамирчдаа урамшуулжээ

2014 оны 12 сарын 22

Бүгд Найрамдах Сингапур Улсын Буудлагын холбооноос 2014 оны 12 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд Сингапур хотноо зохион байгуулсан “АСЕАН-ы гишүүн орнуудын Буудлагын аварга шалгаруулах тэмцээн” болон “Сингапурын нэрэмжит буудлагын аварга шалгаруулах тэмцээн 2014”-т Монгол Улсын Буудлага спортын холбооны залуу баг тамирчид оролцож, 10 метрийн эрэгтэй хийн гар бууны төрөлд Б.Ган-Очир “Алтан медаль”, Л.Мөнх-Эрдэнэ “Мөнгөн медаль”, 10 метрийн эмэгтэй хийн гар бууны төрөлд Б.Энхжин “Хүрэл медаль”, 25 метрийн эмэгтэй спорт гар бууны төрөлд А.Ичинхорлоо “Хүрэл медаль” тус тус хүртсэн амжилт үзүүллээ. Монгол, Мьянмар, Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг улс орон болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао мөн Тайваний нийт 12 багийн 100 гаруй мэргэн бууч хүрэлцэн ирж авхаалж, самбаа онч мэргэнээ сорин өрсөлдсөн уг тэмцээнд үлэмлэхүй амжилт үзүүлэн оролцсон Монголын буудлага спортын холбооны Б.Энхжингээр ахлуулсан 6 тамирчинг Элчин сайд Б.Дэлгэрмаа 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзаж, амжилттай оролцсонд баяр хүргэж, гаргасан амжилтаа цаашид улам ахиулан, тив, дэлхий, олимпийн аварга болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг ерөөн хувиасаа мөнгөн урамшууллаар мялаав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14417
0 эможи
keyboard_arrow_up