“Реал Мадрид” энэ жил дөрөв дэх цомоо өргөлөө

2014 оны 12 сарын 22

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод “Сан Лорензо” клубтэй тулж, 2:0-ээр буулгаж авснаар аварга боллоо. Ингэснээр “Реал Мадрид” энэ жил дөрөв  дэх цомоо өргөлөө.

Тэд Аваргуудын лиг, Европын супер цом, Эзэн хааны цом, хамгийн сүүлд буюу клубүүдийн дэлхийн аваргад түрүүлж дөрвөн цом авлаа. Харин Ла лиг болон Испанийн супер цомыг “Атлетико Мадрид”-д алдсан юм.

Энэ удаагийн тоглолтын 37 дахь минутад Сержио Рамос гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл хожлын гоолыг 51 дэх минутад Гарет Бейл оруулжээ. Энэ удаагийн Клубүүдийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор Рамос тодорч, “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14414
0 эможи
keyboard_arrow_up