Богдхан хайрханы хишиг барилдаанд өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүллээ

2014 оны 12 сарын 22

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Богдхан хайрханы хишиг барилдаан жил бүрийн 12-р сард болдог билээ. Энэ жилийн Богдхан хайрханы хишиг барилдаан өнөөдөр /2014-12-20/ Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Богдхан хайрханы хишиг барилдааныг АПУ ХК-тай хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил АПУ ХК-ний 90 жилийн ой тохиож байна. Барилдааныг нээж АПУ ХК-ний гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг үг хэлж, ойн баярын мэнд хүргэлээ.  Наймдахь удагаа зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо Бөхбилэгт дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын өсөх идэр начин  Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, "Доолт" компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр нар үлдэв.

              Барилдаанд улсын аварга 1, улсын арслан 4, улсын гарьд 2, улсын заан 5, улсын харцага 10, улсын начин 18, /улсын цолтой нийт 40/, аймаг цэргийн арслан 67, аймаг цэргийн заан 20, аймаг цэргийн харцага 29, аймаг цэргийн начин 75, сумын шилдэг заан 25 барилдсан бөгөөд нэгийн даваанд улсын цолтнуудаас Ж.Амартүвшин харцага, Ж.Отгонбаяр начин нар тахим буулгав.

            Дөрвөн уулын хишиг барилдаанаар 50.000 төгрөгийн азтан хоёрыг, хагас сая төгрөг буюу 500.000 төгрөгийн азтан хоёрыг тодруулдагаараа бусад барилдаанаас онцлогтой. Энэ уламжлалаараа азтанаа тодруулж дээрх мөнгөн шагналын хамт ивээн тэтгэгч байгууллага АПУ ХК-ний бүтээгдэхүүний дээжээс бэлэг барив. Мөн өнөөдрийн барилдаанд амжилттай барилдсан Дорнод аймгийн харьяат улсын начин Д.Цогзолдоржид АПУ компани өөрийн "Сайн" нэрийн бүтээгдэхүүний хагас жилийн хэрэглээгээр шагнав. Д.Цогзолдорж начин өөрийн үеийн бөхчүүдээ бодвол барилдаан алгасдаггүй, барилдахдаа байнгын бэлтгэлтэй байдаг олон залуучуудтай чамлахааргүй амжилттай барилддаг сайн начин гэдгийг үзэгч, уншигчид сайн мэдэж байгаа байх аа. Өнөөдрийн хувьд аймгийн начин О.Баярцогтоор нэг, аймгийн харцага Д.Пүрэвдоржоор хоёр, улсын заан Д.Баасандоржоор гурав, улсын начин Ш.Тогтохбаяраар дөрөв даваад тавын даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулан өвдөг шороодсон юм.

Хоёрын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав– Б.Цэрэндагва с.з

2.      Х.Мөнхбаатар у.а– Б.Түмэндэмбэрэл с.з

3.      Н.Батсуурь у.а– Б.Уртнасан а.н

4.      Д.Азжаргал у.а –Ц.Заяатүшиг а.н

5.      П.Бүрэнтөгс у.а– Э.Дарханбат а.н

6.      Н.Ганбаатар у.г  - Б.Ганзориг а.н

7.      Ж.Бат-Эрдэнэ у.г– Э.Ууганбаяр а.н

8.      Д.Баасандорж у.з– Б.Өнөрбаатар а.н

9.      М.Өсөхбаяр у.з– Ц.Сандагдорж а.н

10.  Т.Санчир у.з –Д.Баярманлай а.н

11.  Б.Батмөнх у.з– Т.Мөнх-Эрдэнэ а.н

12.  Б.Соронзонболд у.з– Б.Энхсайхан ц.н

13.  Ө.Бат-Орших у.х –Х.Гантулга а.н

14.  Т.Мөнгөнцоож у.х– Ц.Адъяа а.н

15.  Т.Өсөх-Ирээдүй у.х– О.Батжаргал а.н

16.  А.Цацабшир у.х– Ц.Ганбат а.н

17.  Ц.Содномдорж у.х– Н.Энхжаргал а.н

18.  Б.Пүрэвсайхан у.х– Ц.Батжаргал а.х

19.  Ө.Даваабаатар у.х– О.Үйтүмэн а.х

20.  А.Бямбажав у.х– Б.Төмөрбаатар а.х

21.  Э.Оюунболд у.х– Б.Лхагва-Очир а.х

22.  И.Ёндонсамбуу у.н– Ц.Цогт-Эрдэнэ а.х

23.  Ш.Уламбаяр у.н –Ц.Мөнхбаяр а.х

24.  Р.Пүрэвдагва у.н –Г.Ширчинбат а.х

25.  Н.Бүрэнбаатар у.н– Ц.Анхбаяр а.х

26.  Ду.Батбаяр у.н –М.Ганзориг а.х

27.  Д.Цогзолдорж у.н– Д.Пүрэвдорж а.х

28.  Л.Гантулга у.н– Ш.Мөнх-Од а.х

29.  Л.Нямсүрэн у.н– Д.Бат-Эрдэнэ а.х

30.  Ш.Тогтохбаяр у.н– О.Бундхорол а.х

31.  Н.Батзаяа у.н– Э.Тулга ц.з

32.  Ч.Баянмөнх у.н– С.Ган-Идэр а.з

33.  Б.Амарзаяа у.н – Д.Ариунмөрөн а.з

34.  Ц.Одбаяр у.н –Б.Болдбаатар а.з

35.  Л.Цэрэнтогтох у.н– Б.Буянмөнх а.з

36.  Т.Баасанхүү у.н –Ж.Дагва-Очир а.з

37.  Б.Бадамсүрэн у.н– Х.Алтансүх а.з

38.  Л.Лха-Очир у.н– М.Батцэнгэл а.з

39.  Ш.Мөнгөнбаатар а.х.а– Б.Эрдэнэбаяр а.з

40.  С.Ариунбилэг а.х.а – Л.Цээсүрэн а.з

41.  Н.Жаргалбаяр а.х.а –Б.Чимэдвандан а.а

42.  Б.Одгэрэл а.х.а –Бү.Баянмөнх а.а

43.  Ба.Батжаргал а.х.а –Б.Уугандаваа а.а

44.  О.Баярхүү а.а – Б.Хаш-Эрдэнэ а.а

45.  М.Баярсайхан а.а –Г.Ганцоож а.а

46.  Б.Хашбат а.а – Д.Тангад а.а

47.  Б.Батхуяг а.а – Б.Уртбаяр а.а

48.  Б.Дэлгэрсайхан а.а – Э.Даш а.а

49.  Г.Баасандорж а.а – Т.Сүрэнжав а.а

50.  М.Бадарч а.а – Ба.Отгонбаатар а.а

51.  Д.Амаржаргал а.а – Г.Түмэнжаргал а.а

52.  Б.Баатарцол а.а – А.Давааням а.а

53.  Г.Батням а.а – Давж.Батбаяр а.а

54.  Ч.Ганзориг а.а – Ш.Пүрэвгарьд а.а

55.  Бо.Батжаргал а.а – Б.Ганболд а.а

56.  Б.Бат-Өлзий а.а – У.Батгэрэл а.а

57.  Т.Пүрэвсүрэн а.а – Б.Бат-Орших а.а

58.  П.Мөнхбат а.а – Н.Батсайхан а.а

59.  Б.Энхбаатар а.а – Б.Эрдэнэхүү а.а

60.  Н.Ганзориг а.а – Д.Энхбат а.а

61.  Б.Бат-Эрдэнэ а.а – Ц.Чимэддорж а.а

62.  Б.Батдорж а.а – Б.Гончигтавхай а.а

63.  Ш.Дарханбат а.а – Н.Золбоо а.а

64.  Г.Ганжад а.а – Х.Оргилболд а.а

Гурвын даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Г.Ганцоож а.а

2. Х.Мөнхбаатар у.а - Д.Тангад а.а

3. Н.Батсуурь у.а - Давж.Батбаяр а.а

4. Д.Азжаргал у.а - Б.Батхуяг а.а

5. П.Бүрэнтөгс у.а - Б.Хаш-Эрдэнэ а.а

6. Н.Ганбаатар у.г - Т.Сүрэнжав а.а

7. Ж.Бат-Эрдэнэ у.г - Ба.Батжаргал а.х.а 

8. Д.Баасандорж у.з - Д.Цогзолдорж у.н

9. М.Өсөхбаяр у.з - Д.Энхбат а.а

10. Т.Санчир у.з - Г.Ганжад а.а

11. Б.Батмөнх у.з - Н.Бүрэнбаатар у.н

12. Б.Соронзонболд у.з - Д.Амаржаргал а.а

13. Ө.Бат-Орших у.х - Д.Ариунмөрөн а.з

14. Т.Мөнгөнцоож у.х - Ч.Ганзориг а.а

15. Т.Өсөх-Ирээдүй у.х - Н.Батсайхан а.а

16. А.Цацабшир у.х - Э.Даш а.а

17. Ц.Содномдорж у.х - Л.Лха-Очир у.н

18. Б.Пүрэвсайхан у.х - Б.Баатарцол а.а

19. Ө.Даваабаатар у.х - Л.Цээсүрэн а.з

20. А.Бямбажав у.х - Б.Эрдэнэхүү а.а

21. Э.Оюунболд у.х - Ц.Чимэддорж а.а

22. И.Ёндонсамбуу у.н - Б.Бат-Орших а.а

23. Ш.Уламбаяр у.н - Ш.Тогтохбаяр у.н

24.Р.Пүрэвдагва у.н - Б.Гончигтавхай а.а

25. Ду.Батбаяр у.н - Бо.Батжаргал а.а

26. Л.Гантулга у.н - М.Бадарч а.а

27. Л.Нямсүрэн у.н - Ц.Одбаяр у.н

28. Н.Батзаяа у.н - Н.Жаргалбаяр а.х.а

29. Ч.Баянмөнх у.н - Н.Золбоо а.а

30. Л.Цэрэнтогтох у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а

31. Т.Баасанхүү у.н -Б.Бат-Өлзий а.а

32. Б.Бадамсүрэн у.н - Б.Одгэрэл а.х.а тунав.

                        Дөрвийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Д.Тангад а.а

2. Н.Батсуурь у.а – Э.Даш а.а

3. Д.Азжаргал у.а - Б.Бат-Орших а.а

4. П.Бүрэнтөгс у.а - Б.Эрдэнэхүү а.а

5. Н.Ганбаатар у.г – Бо.Батжаргал а.а

6. Ж.Бат-Эрдэнэ у.г – Ч.Ганзориг а.а  

7. М.Өсөхбаяр у.з - Д.Амаржаргал а.а

8. Т.Санчир у.з – М.Бадарч а.а

9. Б.Батмөнх у.з –Б.Одгэрэл а.х.а

10. Ө.Бат-Орших у.х - Л.Лха-Очир у.н

11. Т.Өсөх-Ирээдүй у.х – Т.Баасанхүү у.н

12. Б.Пүрэвсайхан у.х – Л.Цэрэнтогтох у.н

13. Ө.Даваабаатар у.х - Ц.Одбаяр у.н

14. Э.Оюунболд у.х – Ч.Баянмөнх у.н

15.Р.Пүрэвдагва у.н – Н.Батзаяа у.н

16. Д.Цогзолдорж у.н– Ш.Тогтохбаяр у.н

                        Тавын даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Д.Цогзолдорж у.н

2. Н.Батсуурь у.а – Б.Одгэрэл а.х.а

3. Д.Азжаргал у.а - Бо.Батжаргал а.а

4. П.Бүрэнтөгс у.а - Т.Санчир у.з

5. Ж.Бат-Эрдэнэ у.г – Л.Цэрэнтогтох у.н

6. М.Өсөхбаяр у.з - Э.Оюунболд у.х

7. Ө.Бат-Орших у.х - Р.Пүрэвдагва у.н

8. Т.Өсөх-Ирээдүй у.х –Ц.Одбаяр у.н

                        Зургаагийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Т.Санчир у.з

2. Ж.Бат-Эрдэнэ у.г – Б.Одгэрэл а.х.а

3. М.Өсөхбаяр у.з - Бо.Батжаргал а.а

4. Т.Өсөх-Ирээдүй у.х – Р.Пүрэвдагва у.н

                        Долоогийн даваа

1. Г.Эрхэмбаяр у.ав - Б.Одгэрэл а.х.а

2. М.Өсөхбаяр у.з - Р.Пүрэвдагва у.н

                        Наймын даваа

1. Р.Пүрэвдагва у.н - Б.Одгэрэл а.х.а

     /түрүүлэв/                 /үзүүрлэв/

2007 онд у.з М.Өсөхбаяр начин цолтойдоо түрүүлж, у.г Ш.Жаргалсайхан а.а цолтой үзүүрлэсэн.

2008 онд дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, у.а Д.Азжаргал үзүүрлэсэн

2009 онд у.з М.Өсөхбаяр дахин түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэсэн

2010 онд у.н Э.Энхбат түрүүлж, у.г М.Баяржавхлан улсын заан цолтой үзүүрлэсэн

2011 онд а.з Л.Цээсүрэн аймгийн начин цолтой түрүүлж, у.н Ц.Одбаяр үзүүрлэсэн

2012 онд у.а Н.Батсуурь аймгийн арслан цолтой түрүүлж, у.н Ду.Батбаяр үзүүрлэсэн

2013 онд у.з Ч.Санжаадамба  түрүүлж, у.г Д.Рагчаа үзүүрлэсэн

2014 онд   у.н Р.Пүрэвдагва түрүүлж, а.х.а Б.Одгэрэл үзүүрлэлээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14390
0 эможи
keyboard_arrow_up